Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотын цэнгэлдэх хүрээлэнд спортын гавьяат мастер, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Г.Өсөхбаярт хүндэтгэл үзүүлэн цолны мялаалга наадам хийлээ.
Г.Өсөхбаяр Улсын их баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн учир 2014 оны зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Үндэсний бөхийн барилдааны Дархан аварга цолыг олгосон билээ. УИХ-ын гишүүн “Бөх билэгт” дэвжээний тэргүүн Б.Болор, Олимпийн алт, мөнгөн медальт, улсын харцага, Н.Түвшинбаяр, улсын ахмад арслан Б.Ганбаатар нарын газар газрын олон хүчтэн хүрэлцэн ирж, Дархан аваргадаа хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улсын даяар дурсагдах дархан аварга Г.Өсөхбаярын цолны мялаалга наадмын үндэсний бөхийн барилдаанд 512 хүчтэн, түүний дотор Монгол Улсын арслан Ганхуяг, Х.Мөнхбаатар, Ц.Бүрэнтөгс, гарьд Ш.Доржсамбуу, Гончигдамба, Бат-Эрдэнэ, улсын заан тав, улсын харцага дөрөв, улсын начин 11, аймгийн арслан, заан, харцага, начин 39 хүч чадал авхаалж самбаагаа сорьсноос Архангай аймгийн Хашаат сумын уугуул, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат н.Энхбат үзүүрлэсэн юм.
Г.Өсөхбаяр аваргын цолны мялаалга болжээ | ||
Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.