Шууд Chart

“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо

2024-12-03 09:39:32

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК (МХБ)-ийн удирдлага болон холбогдох албаны төлөөлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Далиан Коммодити Биржид ажиллаж, тус биржийн Гүйцэтгэх захирал Яан Шаомин тэргүүтэй төлөөлөлтэй албан уулзалт хийлээ.  

Уулзалтаар биржүүд үйл ажиллагаагаа харилцан танилцуулж, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах, бирж хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов.  

БНХАУ-ын Далианы коммодити бирж нь 1993 онд байгуулагдсан. БНХАУ-ын таван фьючерс биржийн нэг бөгөөд төмрийн хүдрийн фьючерс хэлцлийн биет хүргэлт хийсэн дэлхийн анхны биржүүдийн нэг. Түүнчлэн БНХАУ-д хөдөө аж ахуйн салбарт амьд малын арилжааг анх хийж гүйцэтгэсэн.  

Одоогоор 21-н төрлийн фьючерс, 13-н төрлийн опцион арилжаалж байгаа ба нийт 160 гаруй гишүүн брокер, 2.3 сая харилцагч, 559 бүтээгдэхүүн нийлүүлэх цэг, төлбөр тооцоо гүйцэтгэх 16-н клирингийн төвтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Нийтэлсэн: О.Ундармаа

“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй