Шууд Chart

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

2014-09-09 07:17:06

09:00 цагт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд / Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэнд байдаг/ “Нэмүү өртөг шингээсэн Монгол органик брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, органик мал аж ахуй, газар тариалангийн фермийн аж ахуйг дэмжих” зэргээр асуудал дэвшүүлсэн чуулган болно. ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон холбогдох төлөөллүүд оролцоно. Хэвлэлийн төлөөлөгч Б.Янжмаа 88373744

09:00 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн бүх ЕБСургуулиудад: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хичээл орно.

09:00 цагт Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй "Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь" нэгдсэн зөвлөгөөн  Нүхтэд болно. Зөвлөгөөнд холбогдох яам, тамгын газар, харъяа агентлаг, төрийн бус байгууллагууд оролцож зорилтот бүлэгт нийцсэн орон сууцны ямар хөтөлбөр боловсруулах шаардлагатай талаар зөвлөлдөнө.

10:00 цагт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн хүрээнд 1932 оны бослогын түүхэн судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.

10:30 цагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ТЕХНОЖ Бизнес Инкубатор Төвтэй хамтран дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь авч эргүүлэн ашиглаж, бүтээгдэхүүн хийж борлуулах замаар ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хоггүй орчин, Хөдөлмөр эрхлэлт, Хоёрдогч бүтээгдэхүүн” төслийн хүрээнд “Алдагдал хаягдлийг алт мөнгө болгое” уриан дор төсөлд хамрагдаж буй иргэдийн танилцуулга, уулзалт НҮБ-ын байр, 6-р давхарт болно.

11:00 цагт Төрийн ордны "Г" танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл энэ хичээлийн жилээс шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй хувийн 29 цэцэрлэг, нэг бага сургуулийн удирдлагуудад тусгай зөвшөөрөл гардуулах арга хэмжээ Хангарьд ордны 14 давхарт болно.

11:00 цагт Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос үнэ тарифийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас:91976677

12:00 цагт Бүгд Найрамдах Чех Улсын уран бүтээлч Рената Фучиковагийн Европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртлэх Европын түүхэн үйл явдлыг хамарсан “Европын түүх” үзэсгэлэнгийн нээлт "Улаан гэр"  Уран зургийн галлерейд болно. Утас: 88006971

16:00 цагт иргэд хороо, дүүрэгтэйгээ хамтран гэр хорооллын орчноо тохижуулсан төслийн нээлт СХД, 10 дугаар хороо Баянхошууны эцсийн буудлаас зүүн хойшоо байрлах Зүүн баян уулын 16, 17 дугаар гудамжны уулзварт болно. Утас:95603322, 96586689

17:00 цагт  Гэрэлт гудамж төслийн нээлт СХД-ийн 8-р хорооны байрны харалдаа нарийн гудамж /Зүүн баян цагааны 4, 5 дугаар гудамж, Баянцагааны 10, 11 дүгээр гудамж/-д болно. Утас: 99101826, 96053737

18:00 цагт МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн 14 дэх бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн нээлт танхимд  болно.

Бэлтгэсэн: М.Тодбэх

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй