Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 675 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 314 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 361 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоож Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна.
АТГ: Нийтийн албанд томилогдох 675 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.