БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй иргэд та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Ташрамд, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 03-нд улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ. Улмаар тухайн шийдвэрийг хүлээн авах эсэхээр Үндэсний Ассамблей хуралдаж уг асуудлаар санал хураалт явуулж, 100% саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргаж, онцгой байдлыг өнөө өглөө цуцлах шийдвэрийг Ерөнхийлөгч Юн Сог Ёль гаргажээ.
БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! | ||
Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.