Шууд Chart

Гацуур 80-850 мянган төгрөгийн үнэтэй байна

2024-12-04 15:32:58

Энэ жилийн буюу 2024 оны отгон сар эхэлж, шинэ жилийн уур амьсгал аль хэдийн ороод байгаа билээ. Тэгвэл баярын уур амьсгал орсонтой холбогдон томоохон зах худалдаа, үйлчилгээний төв, дэлгүүрүүд шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Бид 3, 4 дүгээр хороолол буюу 1000 нэрийн барааны өмнөх талбайн гацуур мод, гацуурын чимэглэл, тоглоом, гэрлийн үнийг сонирхлоо.

Олны хөдөлгөөн тасардаггүй энэ газарт гацуур модны үнэ хэлбэр хийц, өндөр, нам, өргөнөөсөө шалтгаалаад 80-850 мянган төгрөгийн ханштай байна.

Тухайлбал, 850 мянгын үнэтэй мод нь галд тэсвэртэй /PE/ материалтай, угааж цэвэрлэхэд тохиромжтой, сүүлийн үеийн загвар хийцтэй бөгөөд 2 метрийн өндөртэй аж.

Харин гацуурын чимэглэл гэрэл 10-35 мянга, янз бүрийн хэлбэр дүрстэй том, жижиг тоглоом 8-45 мянга, цаа буга, өвлийн өвгөн зэрэг тоглоомууд 25-85 мянга бол хөшигний гэрэл 15-35 мянган төгрөгийн ханштай байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Гацуур 80-850 мянган төгрөгийн үнэтэй байна  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-04 16:36
Хөөх

Бидэнтэй нэгдээрэй