Шууд Chart

Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа

2024-12-04 16:16:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/474 тоот тушаалын дагуу "Шунхлай" ХХК-ийн “Шунхлай бонд”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн.

“Шунхлай” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан 12 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 80,000,000,000 /наян тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 800,000 /найман зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд 80,000,000,000 /наян тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 800,000 /найман зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар дараах байдлаар захиалга бүртгэгдсэн байна. Транч 1 нийт 149 хөрөнгө оруулагчийн 150 захиалга, Транч 2 нийт 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалга бүртгэгдэж, арилжаа хаагдлаа.

Нийтэлсэн: О.Ундармаа

Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа  
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй