Энэ жилийн буюу 2024 оны өвлийн элсэлтийн шалгалт энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.
Шалгуулагч шалгалтын “Суудлын хуваарь”-аа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах бөгөөд элсэлтийн шалгалтад шалгуулагч "хариултын хуудас" будах харандаа, баллуурыг "Боловсролын үнэлгээний төв"-с тарааж өгнө. Элсэлтийн шалгалтыг нийслэлд 3,21,23,50,84-р сургуулийн байранд зохион байгуулна.
Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.