Шууд Chart

Толгойт, 1-р хороолол, Дамбадаржаа орчимд агаарын бохирдол хамгийн их байна

2024-12-05 09:25:10

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, 1-р хороолол, Дамбадаржаа орчимд агаарын бохирдол хамгийн их буюу /201-270/ гэж зааж байгаа бол Нисэх, МҮОНРТ, 100 айл,  Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Ургах наран, Яармаг, Баянхошуу, Налайх, Шархад, Хайлаастад агаарын бохирдол бага гэж /103-191/ зааж байна.

Харин Эрдэнэт Хаягдлын сан, Богд хааны ордон музей орчимд агаарын хэвийн буюу 79-86, Эрдэнэт 2-р цэцэрлэг орчимд агаар цэвэр буюу 25 гэж байна.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Толгойт, 1-р хороолол, Дамбадаржаа орчимд агаарын бохирдол хамгийн их байна  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй