Шууд Chart

Монголын үндэсний сайн дурынхны чуулган болно

2024-12-05 10:07:07

Жил бүрийн 12 сарын 05-ны өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны өдөр буюу Олон улсын сайн дурын ажилтны өдөр (IVD) хэмээн дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 1985 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний сайн дурынхан “People Power” уриан дор сайн дурын үйл ажиллагааны хөгжил, хандлагад хувь нэмэр оруулах, олон улсын нийтлэг стандарт, туршлага, шинэ санаа, арга зүйг хуваалцах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, зохион байгуулалт, түншлэлийг хөгжүүлэх боломж нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилтэй уялдуулан олон талт, үр нөлөө бүхий  төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг  шийдвэр гаргагчид, олон нийтэд  танилцуулах, тулгамдсан асуудлаа хэлэцэх зорилгоор нэгдэн чуулах юм. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, нийслэл, хөдөө орон нутаг, манай улсад үйл ажиллагаа явуулж буй “Дэлхийн зөн”, “Улаан загалмай нийгэмлэг” зэрэг олон улсын байгууллагын төлөөлөр бүхий 500 гаруй сайн дурынхан оролцоно.

Чуулганаар, “Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгох нь” “Ирээдүй-рүү” Хүүхэд залуучуудын сайн дурын үйл ажиллагааны хэрэгцээ, “Сайн дурын үйл ажиллагааны иноваци хөгжүүлэлт”, “Сайн дурын үйл ажиллагааны бодлогын нөлөөлөл”, “Сайн дурын үйл ажиллагаан дахь иргэний нийгмийн үүрэг оролцоо, Залуучуудын манлайлал” зэрэг сонирхолтой, шинэлэг сэдвээр илгэл, хэлэлцүүлэг хийхийн зэрэгцээ “Туршлагаа хуваалцах”:

- Орон нутгийн сайн дурын үйл ажиллагаа

- Онлайн сайн дурын үйл ажиллагаа

- Залуу сайн дурынхны үйл ажиллагаа

- Сайн дурынхны хамгаалал, хөгжүүлэлт ... танилцуулах үзэсгэлэн, “Action volunteer” чимэглэлийн сайн дурын ажил хийх, “Соёлын өвөө хамгаалья”, “Нөхөрлөлийн мод” чимж, хамтдаа дурсамж бүтээх юм. 

Энэ жилийн Монголын үндэсний сайн дурынхны чуулганыг Монголын сайн дурынхны төв зохион байгуулж, Соёл, Спорт, Аялал зуучлал, Залуучуудын Яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд Орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүд идэвхтэй оролцож байна. Түүнчлэн “Монголын сайн дурынхны сүлжээ” байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Их Наяд” плаза, 6 давхарт 18:00 цаг болох аж. “Best volunteer award 2024” ёслолын үйл ажиллагааны хүрээнд

- Шилдэг сайн дурын залуу ажилтан 

- Шилдэг сайн дурын ажилтан 

- Шилдэг сайн дурын төсөл, үйл ажиллагаа   

- Шилдэг сайн дурын байгууллага 

- Сайн дурынхныг дэмжигч шилдэг байгууллага зэрэг номинацийн эзэд тус тус тодорно.  

Нийтэлсэн: О.Ундармаа

Монголын үндэсний сайн дурынхны чуулган болно  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй