Шууд Chart

Тамхидалтын эсрэг аян эхэллээ

2024-12-05 11:39:06

Тамхидалтын эсрэг аян өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 05-нд эхэллээ. Дэлхий дээр жил бүр 8 сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны (30-69 нас) хүн ам эзэлж байна. Монгол Улсад 5 хүн тутмын нэг нь утаат тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Манай улсад жилд ойролцоогоор 3,5 тэрбум ширхэг тамхи хэрэглэгддэг байна. 

Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1,7 сая хүн тамхинаас гарч чаджээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Тамхидалтын эсрэг аян эхэллээ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй