Ковид-19 цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт цахим шилжилт эрчимжиж, дэлхийн даяар 1 тэрбум гаруй хүүхэд, залуус боловсрол олж авах үйл явцаа шинэчлэхэд хүрсэн.
Бүх насны хүмүүс зайнаас суралцах боломжоор хангахын тулд сургуулиуд заах, сурах үйл явцыг дахин загварчилж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн, сурагч, оюутан, багш, эцэг эхчүүд практик, логистикийн асуудлуудтай нүүр тулж, XXI зууны боловсролын тухай ойлголт, түүний олгох, олж авах тухай асуудлыг шинэ өнцгөөр харахад хүргэсэн.
Манай улсын хувьд энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж, НҮБ-ын "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт” сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ чиглэлд боловсролын салбарт хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг танилцуулсан.
Энэ зорилтын хүрээнд Монгол Улс 2024 оны 5 дугаар сараас ерөнхий боловсролын I-V ангийн нийт 33 сурах бичгийг бүрэн дижитал, интерактив болгосон www.sur.esis.edu.mn системийг хөгжүүлсэн.
Хүрсэн үр дүн:
-Бага ангийн 33 сурах бичгийн агуулга, дасгал, даалгаврыг интерактив хэлбэрт хөрвүүлж, нийтдээ 13,500 орчим интерактив дасгал, даалгаврын сантай.
-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцахуйн явц, үр дүнтэй холбоотой мэдээллийг цахим технологи ашиглан богино хугацаанд цуглуулах, багшийн ажлын ачааллыг бууруулах, арга зүйгээ төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх цогц цахим системтэй.
-Боловсролын мэргэжлийн байгууллагын холбогдох хүний нөөц, ерөнхий боловсролын сургуулийн багш нар цахим арга хэрэгсэл, модуль ашиглан интерактив дасгал, даалгавар боловсруулах программтай.
-Хичээлийн хуваарь, сурагчдын ирц, интерактив сурах бичгийн дасгал, даалгаврын гүйцэтгэл, цахим сурах бичгийн ашиглалттай холбоотой их өгөгдлийг сурагч, анги, бүлэг, сургууль, дүүрэг, аймаг, үндэсний түвшинд үүсгэх, дүн шинжилгээ хийх, хянах боломжтой.
-Цахим систем нь сурах бичгийг интерактив хэлбэрт хөрвүүлэх, дасгал даалгаврыг хөгжүүлэх, шинээр зохиох тусгайлсан багаж, хэрэгсэлтэй тул сурах бичиг зохиогч, хөгжүүлэгч нар өөрсдөө интерактив сурах бичиг зохиох боломжийг олгоно.
Цахимд шилжүүлсэн бага ангийн 33 сурах бичгийг хүлээн авлаа | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.