Шууд Chart

Төрийн, хувийн хэвшлийн инженерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2024-12-05 17:28:18

Хот төлөвлөлт, хүний амьдрах ая тухтай орчиныг бүрдүүлж чадсан хотуудын тоонд Сингапур зүй ёсоор ордог.
 
Сингапур улс нийт газар нутгийнхаа хэмжээгээр манай Нийслэлийн хэмжээний дайтай хот улс.
 
Сингапур улс хүн амаа 100 хувь орон сууцаар хангаж чадсан. Эдгээрээс 85 хувь нь Засгийн газрын барьж өгсөн хөнгөлөлттэй орон сууцанд амьдардаг аж.
 
Тус улсад ажиллаж байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлага, Орон сууцжуулалтын үндэсний хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Төрийн орон сууцны корпораци, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн төлөөлөл, хот төлөвлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад ажиллах үеэр Сингапурын Барилгын удирдах газрын орлогч, гүйцэтгэх захирал Хэнг Тек Tэй хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны санал солилцлоо.
 
Барилгын мэдээлэлтэй загварчлал, виртуал зураг төсөл зэргийг Монгол Улсад нэвтрүүлэхэд Сингапурын талтай замын зураглал боловсруулж хамтран ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн инженерүүдэд зориулсан BIM менежментийн сургалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 
 
 

Төрийн, хувийн хэвшлийн инженерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй