Парагвай улсад болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.
Энэхүү өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулан, ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд манай улсад ирж, нүүдлийн соёлын өвийг судалсан бөгөөд эрдэмтэн судлаачид, мянга мянган малчдын оролцоо, дэмжлэгтэйгээр уг өвийг үнэлэн, батламжиллаа.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм.
"Монгол нүүдлийн зан үйлийн өвийг ЮНЕСКО-д бүртгэлээ | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.