Шууд Chart

Мал тооллого маргааш эхэлнэ

2024-12-06 11:39:34

Энэ оны мал тооллого арванхоёрдугаар сарын сарын 7-нд буюу бямба гарагт улсын хэмжээнд эхлэн гэж ҮСХ-ноос мэдээлсэн. Тодруулбал, 2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-нд улсын хэмжээнд зохион байгуулах аж.

Манай улс мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай байдаг аж.

Ташрамд, 2023 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 64.7 саяд хүрсэн байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Мал тооллого маргааш эхэлнэ  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй