Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Г”-г энэ оны 12 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь олон тооны Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна хэмээн хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгууллаа.
Монгол иргэдээ гадаад улсад ажилд зуучилна хэмээн залилсан этгээдийг “Интерпол“-оор эрэн сурвалжилж албадан авчирлаа | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.