Уншигчдадаа есдүгээр сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Эрүүгийн төлөөлөгч хайрцагтай нууц бичиг баримт авч гарахыг завджээ”, “Ц.Гомбосүрэн: Хоёр хөрш маань тэврээд авлаа, бусад нь хэрэггүй гэж болохгүй”, “Далай ламын Монголд ирэх айлчлалын ирээдүй бүрхэг боллоо”, “Амыг нь биш хөлийг нь скочдсон”, “Т.Баттулга: Жүжигчин болоход аавын минь ах СТА Ч.Хүрэл их нөлөөлсөн гэсэн гарчигтай мэдээллийг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед ургадаг баялгаа уян хатан үнээр өгнө үү”, “М.Энхболд: Засгийн газар “Гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ”, “Цахилгааны үнэ нэмснийг хүчингүй болголоо”, “Хөгжлийн банк Олон улсын хөрөнгө оруулалтын банктай түншилнэ” нэртэй мэдээнүүдийг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд “Э.Бэхбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар болов”, “Барилгын ослоор дахин гурван хүн амиа алдлаа”, “Цахилгааны төлбөрийг хуучин тарифаар төлнө”, “Ё.Лхагвасүрэн: Сайдын тушаалаар хурандаа нарын цолыг хураасан” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Д.Эрдэнэбат эргэж буцав”, “Архины дэлгүүрийн эздийг хэн нэгтгэж санхүүжүүлэв”, “Драмынхан орон нутгаар аялан тоглоно”, “Монгол хүний амь ямар үнэтэй вэ”, “Азийн наадмыг 9296 сэтгүүлч сурвалжилна” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд “Г.Уянга: Фракциуддаа хэрчүүлсэн нам, намууддаа хэрчүүлсэн төртэй байхаа больё”, “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой боллоо”, “Салбараа мандуулсан дэд сайд” гарчигтай ярилцлага, мэдээнүүд нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.