Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт орчимд агаарын бохирдол их буюу 220 гэж зааж байгаа бол Нисэх, МҮОНРТ, Амгалан, Баруун 4 зам, 100 айл, Монгол газар, Баянхошуу, 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст, Шархад, Налайх, Яармаг орчмоор агаарын бохирдол бага гэж /102-174/ зааж байна.
Харин Ургах наран, 5 буудал, Богд хааны ордон музей, Мишээл экспо, Бөхийн өргөө орчимд агаарын хэвийн буюу 51-82, Эрдэнэт 2-р цэцэрлэг, Эрдэнэт Хаягдлын сан орчимд агаар цэвэр буюу 31-41 гэж байна.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.
Өнөөдөр Толгойт орчимд агаарын бохирдол их байна | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.