Шууд Chart

Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна

2024-12-07 09:58:58

Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна. Галт зэвсгийн тооллого өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 74 хувьтай явагдаж байна. Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын сарын 13-нд эхэлсэн 1 сарын хугацаатай “Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, бүртгэлгүй галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгэж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах зорилготой ажлыг дэмжиж, галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заагдсан хугацаанд бүртгүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Нийтэлсэн: О.Ундармаа

Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-10 03:40
Айл болгон орон доороо хутгатай байдаг болж. Гадны хүн бурхан биш. Хутганаас буутай болчих

Бидэнтэй нэгдээрэй