Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангаж байна.
Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан юм. Харин 2020 онд монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ыг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэл болон 21 аймгийн хэмжээнд үнэсний хос бичигт шилжих бэлтгэл ажил хийсэн.
Улсын хэмжээнд байгаа 4200 төрийн байгууллагын 220 гаруй мянган албан хаагч үндэсний бичгийн сургалтад бүрэн хамруулаад байна. Тухайн орон нутгийн мэргэжлийн багш болон улсын хэмжээнд 4500 сургагч багш бэлтгэж эдгээр төрийн албан хаагчдад үндэсний бичгийг заагаад байна. Үнний дүнд өнөөдрийн байдлаар төрийн бүх байгууллагын албан бичгээ үндэсний бичгээр гаргаж эхэлжээ.
Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлнө | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.