Шууд Chart

Зүүн дөрвөн замын засварын ажил хойшиллоо

2013-07-30 14:06:08

"Гялс" төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн Тамгын газар хүртэлх 1 км замын урд урсгалыг өчигдөр орой хаахаар төлөвлөж байсан хэдий ч Нийслэлийн Тээврийн газраас зөвшөөрөл олгоогүй тул зам хаах хугацааг 2 хоногоор хойшлуулахаар болжээ.

Иймд зам нээх хугацаа мөн 2 хоногоор хойшилно. Харин Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замыг өчигдөр орой хаасан бөгөөд төлөвлөгөөний дагуу 8 сарын 01-нд нээхээр ажиллаж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зүүн дөрвөн замын засварын ажил хойшиллоо  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй