Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор шинэчлэн баталсан “Ус ашигласны төлбөрийн тухай журам” хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Уг журамд ашигт малтмал олборлогч нэг шоометр ус ашиглахдаа 561 төгрөг 90 мөнгө, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч нар нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бол ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч шоометр ус тутамд 103 төгрөг 30 мөнгө төлөхөөр тус тус заагдсан байдаг.
Тодруулбал, тухайн аж ахуйн нэгж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйгаас хамааран усны нөөц ашигласны төлбөр төлдөг журамд манай улс шилжээд байгаа юм.
Мөн тус журамд төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс ус ашиглаж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд сав газар тус бүрээр нь ангилан төлбөрийг тооцохоор заасан. Тухайлбал, Туул голын усыг ашиглаж буй дэлгүүр, буудал, машин угаалга зэрэг үйлчилгээний газрууд, архи, ундааны үйлдвэрүүдийн төлбөр өмнөхөөсөө 3.3, хөнгөн хүнснийх 2.3 дахин өсчээ.
Ашигт малтмал олборлогчид нэг шоометр ус ашиглахдаа 561 төгрөг 90 мөнгө төлдөг | ||
Үзсэн: 1486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.