Сүхбаатар аймгийнхан Баруун-Урт хотоосоо долоон км-ийн зайд малчдын хороолол байгуулжээ. Нэг айлд 30x30 хэмжээтэй хашаа барьж гүний худаг гарган усаар хангаж, цахилгаан татаж өгсөн байна.
Одоогоор малчдын хороололд 50 гаруй айл амьдарч байгаа бөгөөд хашаа, хороо бүгдийг шинээр барьсан учраас ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн хэмээн малчид ярьж байлаа.
Баруун-Урт хотоо хөгжүүлэхийн тулд хотын эргэн тойронд 10 мянга гаруй мод тарьж, ногоон байгууламж хийжээ. Гэвч Сүхбаатар аймаг уяач олонтой учраас ногоон байгууламжийг сүйтгэх тохиолдол цөөнгүй гарсан байна. Тиймээс уяачдаа хотоосоо гаргах уриалга гаргажээ.
Баруун-Урт хотод малчдын хороолол байгууллаа | ||
Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.