Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа "Буянт-Ухаа 2" хорооллын барилга угсралтын ажил эхлээд гурван сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна.
Энэ хугацаанд корпорацийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм.
Одоогоор "Буянт-Ухаа 2" хорооллын нийт 48 барилгын хоёр барилга буюу "БҮТИ" компанийн барьж байгаа 119, 120 дугаар барилга есдүгээр давхрынхаа бетон цутгалтыг дуусгаж, техникийн давхрынхаа хэв хашмалын ажлыг гүйцэтгэж байна. Мөн дөрвөн барилга есдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалыг хийж байгаа бол долоон барилга наймдугаар давхартаа ороод байна.
Мөн зургаан барилга долоодугаар давхар, долоон барилга зургаадугаар давхар, таван барилга тавдугаар давхар, дөрвөн барилга дөрөвдүгээр давхар, хоёр барилга гуравдугаар давхар, нэг барилга хоёрдугаар давхар, зургаан барилга нэгдүгээр давхрынхаа ажлыг гүйцэтгэж байна.
"Буянт-Ухаа-2" хорооллын бүтээн байгуулалт үргэлжилж байна | ||
Үзсэн: 2421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.