Шууд Chart

Нийслэлийн агаарын чанарыг 19 байршил дахь автомат станцуудад хэмжиж байна

2024-12-10 13:25:16

Агаар, орчны бохирдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газарт Агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг өдөр бүр олон нийтэд мэдээлэх үүрэг даалгавар өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарыг 19 байршилд  автомат станцуудаар хэмжиж байна. Энэ автомат хэмжилтийн төхөарөмжөөр хэмжигдсэн мэдээллүүд Цаг уур, орчны шинжилгээний газрын серверт шууд бүртгэгддэг байна. Энэ мэдээллийг 3 цагаар дундажлан агаарын чанарын индекс тооцоологдож,  Agaar.mn сайтаар олон нийтэд хүрдэг. Иймд  хэмжилтийн үр дүнг дарах бууруулах боломжгүй гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэхүү хэмжилт хэлбэлзэл өндөртэй байдаг тул 3 цагаар дунджлах нь илүү тогтвортой үр дүн өгдөг  байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Нийслэлийн агаарын чанарыг 19 байршил дахь автомат станцуудад хэмжиж байна  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй