Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн осгож, нас барах тохиолдол ихсэж байгааг Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Уранцацрал “Хүйтний эрч чангарч байгаа энэ үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, осгож нас барах тохиолдол ихсэж байна. Тухайлбал, Энэ сарын 04-ний өдөр Увс аймгийн Хадаан гэх газарт 41 настай эмэгтэй А осгосон байдалтай нас баржээ. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байна Амь хохирогч А нь арваннэгдүгээр сарын 7-ны өдөр оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж Баян-Өлгий аймгийн цагдагийн газарт эрэн сурвалжлагдаж байжээ.
Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Булган аймагт байрлах Хүүшийн хөндий гэх газарт хүн осгож нас барсан байна гэх мэдээллийг шалгахад 48 настай эрэгтэй Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Даюун маркын улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна”.
Иймд хүйтний болон баяр ёслолын өдрүүдэд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэгийгээ орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байж болзошшүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү” гэлээ.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн осгож, нас барах тохиолдол ихсэж байна | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.