Цус сэлбэлт, судлалын үндэсний төв бүтэн жилийн турш ажлын бүх өдрүүдэд цус цуглуулах, донор элсүүлэх ажлыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн явуулын баг, БГД-ийн "Улаан загалмай нийгэмлэг" хамтран өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд ажиллаж, цусны донорын өдөрлөг зохион байгуулж байна.
МҮОНРТ-ийн ажилтан, албан хаагчид 2024 онд гурав дахь удаагаа цус бэлэглэх аянд нэгдэж байна.
Энэ үеэр технологич их эмч Ё.Улсболд "Нийт хүн амын дунд цусны донорын талаар ойлголт байхгүй байна. Тиймээс бид суурин болон явуулын хэлбэрээр цус цуглуулж байна. Нэг очсон байгууллагадаа нэгээс олон давтамжтай очих нь донорыг нэмэгдүүлэх нэг боломж байдаг учраас МҮОНРТ-д бид жилд 2-3 удаа ирж цус цуглуулах ажлыг өрнүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 150 орчим мянган донор байдаг" гэлээ.
Ташрамд, цусаа хандивлаж, сайн үйлсэд нэгдэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж ЦССҮТ-ийн нийгмийн ажилтан болон тус төвд хандаж, урьдчилсан танилцуулга мэдээлэл авснаар цусаа өгч, сайн үйлсийн аянд нэгдэх боломжтой.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид цус хандивлах аянд нэгдлээ | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.