Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нийт ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, ахуйн осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд 2020-оноос эхлэн нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчийн 80 гаруй хүүхэд тус цэцэрлэгт харьяалал харгалзахгүй хамрагдаж байна.
ЭМЯ-ны 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 2/5040 “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих зорилгоор 94-р цэцэрлэгийн нийт 32 багш, ажилтнуудад сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар “Хүүхдийг ахуйн орчны осол гэмтлээс урьдчилан сэргийлье” хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг сэдвээр ГССҮТ-ийн НЭМА-ны НЭМ-ийн мэргэжилтэн Д.Энхбаяр, “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх модуль багц сэдвээр НЭМА-ны НЭМ-ийн мэргэжилтэн О.Адьяабаяр нар сургалтыг хийсэн байна.
ГССҮТ-ийн эмч нар цэцэрлэгийн багш, ажилчдад сургалт оржээ | ||
Үзсэн: 334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.