Шууд Chart

Л.Энхтүвшин: Угаарын хийн хорлогод өртсөн бол хамгийн түрүүнд усанд орох хэрэгтэй

2024-12-11 16:01:37

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдон галлагаа ихэсдэг. Үүнтэй зэрэгцэн угаарын хийн хордлогод өртөх иргэдийн тоо эрс нэмэгддэг байна. Тэгвэл, Угаарт өртөж хордсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч, сувилахуйн магистр Л.Энхтүвшин “Угаарын хийн хорлогод өртсөн бол хамгийн түрүүнд усанд орох хэрэгтэй. Учир нь угаарын хийн хүний бие болон үсэнд шингэчихсэн байдаг учраас хордолтоос эхлээд салах хэрэгтэй. Хэрвээ усанд орох боломжгүй байвал толгойгоо заавал угаах хэрэгтэй. Мөн гэрт угаар гарсан бол гэрийн эд зүйлээ бүрэн цэвэрлэж, агаараа сэлгэсний дараа орох хэрэгтэй. Ер нь угаартлаа л гэж бодох юм бол эдгээр аргуудыг хэрэглээд 103 дуудах хэрэгтэй” гэж зөвлөлөө.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Л.Энхтүвшин: Угаарын хийн хорлогод өртсөн бол хамгийн түрүүнд усанд орох хэрэгтэй  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-14 13:51
Утаа аймар байна

Бидэнтэй нэгдээрэй