МҮХАҮТ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Улаанбаатар түншлэл- 2014” Олон Улсын үзэсгэлэн худалдааг 19 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, Олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийг дэмжигч байгууллагууд хамтран оролцоно.
Үзэсгэлэнгийн хүрээнд “Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт” МҮХАҮТ-д болох бөгөөд MATRADE, TAITRA зэрэг олон улсын байгууллагын гишүүн компаниуд үзэсгэлэнд оролцох юм. Энэ удаагийн үзэсгэлэнд урьдчилсан байдлаар Малайз, Япон, Тайвань зэрэг улс орноос нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцож, Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, бизнесийн түнш хайх зорилгоор оролцохоор бүртгүүлсэн байна.
Үзэсгэлэн доорх нэр төрлөөр явагдана.
- Барилга, барилгын материал
- Банк санхүү, зээлийн боломж
- Тоног, төхөөрөмж
- Эм, эмийн бүтээгдэхүүн
- Ноос, ноолуур
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Шинэ техник, технологи
- Арьсан эдлэл, бэлэг дурсгал
- Гэр ахуйн хэрэгсэл
- Гоёл чимэглэл
- Үндэсний эдлэл
Үзэсгэлэнд ирснээр бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хийц загварын түвшинг жишиж үзэх, шинэчлэл байгаа эсэх, хэрэглэгчдэдээ бараа бүтээгдэхүүнээ цогц хэлбэрээр танилцуулж, хүргэхээс гадна аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо туршлага судлах, мэдлэг солилцох, хоршиж ажиллах, зах зээлийн шударга өрсөлдөх олон боломжийг зохион байгуулагчид олгож байна.
Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл жилээс жилд олширч, шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр худалдан авагчийн сэтгэл ханамж нэмэгдэж, зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх нь энэхүү үзэсгэлэнгийн нэгэн зорилт юм. Олон улсын үзэсгэлэн худалдаа 2014 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд болно.
“Улаанбаатар түншлэл-2014” олон улсын үзэсгэлэн худалдаа болно | ||
Үзсэн: 2424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.