МҮОХ-ны гишүүдийн хурал болж байна. Өчигдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал Олимпик хауст болсон. Хурлаар МҮОХ-ны Гишүүнчлэл, “Парис 2024” Олимпын наадмын мэдээлэл, “Улаанбаатар 2030” Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулахад нэр дэвших тухай болон Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд санал солилцож, өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болох Гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Түүнчлэн МҮОХ-ны “Бөртэ Чоно 2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нийт 25 номинациар спортын оны шилдгүүдээ тодруулах бөгөөд ирэх 19-ний өдөр “Аяан Залаат” зочид буудлын ёслолын танхимд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
МҮОХ-ны гишүүдийн хурал болж байна | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.