Шууд Chart

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсжээ

2024-12-12 16:05:36

Энэ сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13. 6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн байна.

Арваннэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсжээ  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй