Энэтхэг улсын Дарамсала хотын Кангра арт галерейд 2024 оны 12 дугаар сарын 03-06 өдөр “Гималай арт” олон улсын уран бүтээлчдийн 9 дэх удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд 5 улсын уран бүтээлчид оролцсон ба Монгол Улсаас 10 уран бүтээлч оролцож уран бүтээлээ дэлгэн үзүүллээ.
Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлч Н.Гүнчинсүрэн тэргүүн шагнал, МУЭ гишүүн уран бүтээлч Д.Батнасан, МУЭ гишүүн уран бүтээлч С.Базарваань, МУЭ гишүүн Э.Амарзаяа нар тус тус медаль хүртлээ.
“Гималай арт” олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.