Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар МҮОНРТ, Хайлааст орчмоор агаарын бохирдол хамгийн их буюу 203-239 зааж байгаа бол, Толгойт, Баруун 4 зам, Монгол газар, Баянхошуу, 1-р хороолол, Дамбадаржаа, Шархад, Налайх орчмоор агаарын бохирдол бага буюу 103-199 гэж заажээ.
Харин Мишээл экспо, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Богд хааны ордон музей, Яармаг орчимд агаарын бохирдол хэвийн буюу 59-76 гэж зааж байгаа бол Нисэх, 5 буудал, Эрдэнэт Хаягдлын сан орчимд агаар хэвийн буюу 31-48 гэж байна.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.
МҮОНРТ, Хайлааст орчмоор агаарын бохирдол хамгийн их байна | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.