Өнгөрсөн есдүгээр сард Францын Леон хотод болсон "Дэлхийн ур чадварын тэмцээн 2024"-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон суралцагчид мэргэжлийн долоон төрөлд өрсөлдөн, дунджаар 692.57 оноо авч 69 орноос 26-д эрэмбэлэгдэн, өмнөх амжилтаа 13.86 оноогоор ахиулсан байна. Тэднээс 700 онооны босго давж "МЕDALION EXCELLENCE"-ийн болзол хангасан, гагнуурын төрлийн оролцогч Б.Чухал, CNC токарийн төрлийн оролцогч А.Нямбаяр нарт шагналыг нь гардуулав.
Ийнхүү "Дэлхийн ур чадвар Монгол" байгууллагаас Хятадын Шанхайд болох "Дэлхийн ур чадвар 2026" уралдааны буухиаг эхлүүлж буйгаа зарлаж, тугаа гардан авлаа.
"Дэлхийн ур чадварын тэмцээн 2024"-д Монгол Улсын баг 26-д эрэмбэлэгджээ | ||
Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.