Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, ханиад, томуу өвчний тархалт эрс нэмэгдэх хандлагтай байна. Эрүүл мэндийн байгууллагаас сургуулийн насны буюу 5-15 насны хүүхдүүд дунд томуугаар өвчлөх нь ихсэж, хүндэрч эмнэлэгт хэвтэх нь ихсэж байгаа талаар мэдээлж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ аль болох сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг зөвлөөд буй билээ. Тэгвэл ЕБС-ийн сурагчдын улирлын амралтыг өөрчлөх эсэх асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн 5 дугаар зүйлд заасан "Сургалтын цаг, хичээллэх хугацаа"-ны дагуу батлагдсан бүтцийг дагаж мөрдөнө. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг 3 улиралтай байхаар баталсан. Урт хичээллэж байгаа учраас хичээлийн жилийн нэгдүгээр улиралд бие даалт болон цахим хичээлийн долоо хоногийг оруулж өгсөн. Эрүүл мэндийн яам, Боловсролын яам долоо хоног бүр томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын мэдээллүүдийг солилцож байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 7 аймаг идэвхжлийн түвшинд, 13 аймаг болон Улаанбаатарт томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. үүнээс үүдэж сурагчдын амралтыг өөрчлөх, хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй байна. Харин Дархан-Уул аймагт томуу дэгдэлттэй буюу улаан түвшинд байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт танхимаар хичээллэхээс бусад бүх сургалтын үйл ажиллагааг зогсоосон байна.
Нэгэнт хичээлийн жилийн бүтцээ улирлын онцлог, нөхцөл байдалтай уялдуулан баталсан учраас батлагдсан бүтцээ мөрдөнө. Томуу, томуу төст өвчний тархалтын үед хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой авах арга хэмжээг Эрүүл мэндийн яамны тандалт, судалгаанд үндэслэн шийдвэрлэдэг" гэлээ.
Т.Ням-Очир: Сурагчдын амралтыг өөрчлөх, хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй байна | ||
Үзсэн: 3528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.