Шууд Chart

Иргэдийн мэдээллийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэн амьтдыг аварчээ

2024-12-13 17:54:51

Энэ онд нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн зэрлэг амьтдын 97 удаагийн дуудлага иржээ. Үүнд:

Хөхтөн амьтан 30, Хэвлээр явагч 52,  Шувуу 26 гэмтжээ

Нийт 22 зүйлийн 108 бодгаль зэрлэг амьтанд шаардлагатай арга хэмжээг авч, аварчээ.

Тухайлбал, Хөхтөн амьтан 30, Хэвлээр явагч 52,  26 Шувуу гэмтсэн байжээ.
 

Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд нь илүүтэйгээр гэмтэж, эндэх тохиолдол их байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

Хот орчимд гэмтэж бэртсэн зэрлэг амьтантай таарсан тохиолдолд НБОГ-ын 7272-0303, 11-310505 дугаарын утсаар мэдээлэх боломжтой.

Мөн Могой нь дулаан, хуурай орчин хайж, таны мэдэлгүйгээр тээврийн хэрэгслийн дугуй, доод эд анги, дулаан бүхий хэсгүүдэд орох магадлалтай тул сайтар шалгаж, болгоомжтой байхыг анхааруулж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Иргэдийн мэдээллийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэн амьтдыг аварчээ  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-14 08:30
могой хүртэл орж ирээд бгаа юм уу

Бидэнтэй нэгдээрэй