Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар МҮОНРТ, Баруун 4 зам, Дамбадаржаа, Хайлааст, Яармаг орчмоор агаарын бохирдолтой буюу 208-276 зааж байгаа бол, Нисэх, Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Баянхошуу, Богд хааны ордон музей, Шархад, Налайх орчмоор агаарын бохирдол бага буюу 143-200 гэж заажээ.
Харин Толгойт орчмоор өнөөдөр агаарын брихдол хамгийн их буюу 321 гэж зааж байгаа бол Бөхийн өргөө, 100 айл, 5 буудалд орчимд агаар хэвийн буюу 58-95, Эрдэнэт Хаягдлын сан орчимд агаар цэвэр буюу 36 гэж зааж байна.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.
Толгойт орчмоор агаарын бохирдол хамгийн их байна | ||
Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.