Шууд Chart

Биржээр борлуулсан нүүрсний хэмжээ 25 сая тонныг давлаа

2024-12-14 10:40:14

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжжээ. БНХАУ-ын "Ганцмод боомт" хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.

Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 72.1 ам.доллароос эхлэн дуудаж, 72.6 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 115 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.84 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.0 сая тонн нүүрс борлуулаад байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Биржээр борлуулсан нүүрсний хэмжээ 25 сая тонныг давлаа  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй