Шууд Chart

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч нарт сургалт зохион байгууллаа

2024-12-14 11:00:21

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгжилтийг хангах, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор Төрийн худалдан авах ажиллагааны газар, Жайка олон улсын байгууллагатай хамтран зохион байгууллаа. Үүнд:

-Хүнсний хангамжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Ерөнхий гэрээний хэрэгжилт
- Хүүхдийн хоол, шим тэжээл
- Төрийн худалдан авах ажиллагааны системээр дамжуулан хүнсний түүхий эд бүтээгдэхүүний худалдан авах аргачлал
- Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээний аргачлал сэдвийн хүрээнд зохион байгуулж оролцогчдоос ирсэн асуултад хариулав.

Тус сургалтад нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хоол зүйч, эмч, тогооч нийт 159 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Нийтэлсэн: О.Ундармаа

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч нарт сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй