Шууд Chart

Нэгдүгээр ангийн сурагчдад хараа шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт болов

2024-12-14 11:03:27

“Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгох” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллага хамтран Нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын харааг шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч нарыг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон бусад дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 40 эмчийг хамруулан 2024 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтаар:

- Нүдний эрүүл мэндийн боловсрол олгох аргачлал, хүүхдийн хараа, түгээмэл тохиолдох нүдний эмгэг
- Харааны эмгэгтэй хүүхдийг дараагийн шатлалд илгээх журам
-6 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт, хамтрагч байгууллагуудын оролцоо
- Бага насны хүүхдийн хараа шалгах аргачлал+бичлэг зааварчилгаа
- Стерео, ойр, холын хараа шалгах дадлага
- Сурагчдын ойр, хол, стерео хараа шалгах үзлэг
- Эцэг эхчүүд болон сурагчидтай харилцах харилцааны ур чадвар
- Үзлэгийн маягтад тэмдэглэл хийж нүдний үзлэгийн бүртгэлийг www.eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим програмд хэрхэн оруулах талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр суралцаж хүүхдийн харааны үзлэгийг бие даан гүйцэтгэх шалгалт өглөө.

Мөн сургалтын үеэр 84-р сургуулийн 6-р ангийн 48 сурагчийг харааны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгт хамруулж багш нарт хүүхдийн харааны үзлэгийн танилцуулга, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Нийтэлсэн: О.Ундармаа

Нэгдүгээр ангийн сурагчдад хараа шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалт болов  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй