Шууд Chart

Нөөцийн мах бэлтгэх долоон аж ахуй нэгж шалгарчээ

2024-12-15 15:05:13

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр нийслэлийн хүн амыг эрүүл аюулгүй, үнийн хөөрөгдөлгүй хүнсээр хангах зорилгоор ирэх хаврын хэрэгцээнд зориулж 5100-5500 тонн нөөцийн мах бэлтгэж нийлүүлэх юм байна. Нөөцийн махыг бэлтгэх долоон аж ахуй нэгж шалгарчээ.

Нөөцийн махны 60 хувь нь хонины мах байх бол 40 хувь нь үхрийн мах байх аж. Энэ жилийн хувьд хонины мах нэг кг-ыг нь 8800, үхрийн мах нэг кг-ыг нь 9400 төгрөгөөр бэлтгэнэ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Нөөцийн мах бэлтгэх долоон аж ахуй нэгж шалгарчээ  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй