Шууд Chart

Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол их байна

2024-12-17 08:37:00

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар  Толгойт,  МҮОНРТ, Баруун 4 зам,  Баянхошуу, 1-р хороолол, Дамбадаржаа, Налайх орчмоор агаар бохирдолтой буюу 202-275 зааж байгаа бол, Нисэх, Мишээл экспо, Бөхийн өргөө,100  айл, Монгол газар, Ургах наран, Хайлааст, Богд хааны ордон музей, Шархад, Эрдэнэт Хаягдлын сан, Яармаг орчмоор агаарын бохирдол бага буюу 107-194 гэж заажээ.

Харин 5 буудал орчмын агаар 94 буюу хэвийн, Амгалан орчимд агаар цэвэр буюу 42 гэж зааж байна.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол их байна  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-17 21:45
Амны халтаа зүүцгээеээ
Зочин [127.0.0.xxx] 2024-12-17 21:45
Өнөөдөр бүр илүү байнадаа

Бидэнтэй нэгдээрэй