Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 онд улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7, нийт 111 объектыг хяналт шалгалтад хамрууллаа.
Хяналт шалгалтын явцад 171 зөрчил дутагдал илэрч, 39 хувийг нь арилгуулж, зөрчил дутагдал гаргасан ААН-д нийт 128 сая төгрөгийн торгох шийтгэл, 1 тэрбум 43 сая төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, гурван ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоон, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
ААН байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй үйл ажиллагаа явуулж, хууль тогтоомж стандартын дагуу ажиллах хэрэгтэй байна.
Хяналт шалгалтын явцад гурван ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.