Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барих асуудлаар мэдээлэл өглөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.12.16) Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулах тухай захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлах аж. Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ЭЗХЯ-ны Төрийн бичгийн дарга И.Батхүү, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлах Н.Хүрэлбаатар "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг олон улсын стандартад нийцсэн, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед оношлох, эмчлэх, тандалт судалгаа хийх, сургалт үйл ажиллагаа хийх орчин үеийн төв бий болгоно. Сонгинохайрхан дүүрэгт 95.308 МКВ бүхий цогцолбор Хавдар судлалын эмнэлэг барихаар төлөвлөсөн. 2025 оны төсөвт тус төвийн дэд бүтцийн хөрөнгийг суулгасан” гэлээ.
"Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барих Ажлын хэсгийг байгууллаа | ||
Үзсэн: 547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.