Шууд Chart

Ховд аймгийн Булган суманд бог малын мялзан гарч, хөл хорио тогтоожээ

2024-12-17 12:57:40

Ховд аймгийн Булган суманд бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа.

Хурлаар, үүссэн нөхцөл байдал, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох хуулийн дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, тухайн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын бүсийг тогтоож, хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах, Булган, Алтай, Үенч сумын 650 000 орчим малыг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр ажлын хэсэг томиллоо.

Халдвар бусад сумдад болон байгалийн ан амьтанд тархсан байж болзошгүй. Тиймээс энэ сарын 25-ны дотор тандалт судалгаа хийж ажиллах чиглэлийг бүх сумдын Засаг дарга нарт өглөө.  Вакцинжуулах ажилтай холбогдуулан бусад сумдаас эмч мэргэжилтнүүдийг татан ажиллуулахаар боллоо. Нийтдээ 90-ээд алба хаагчийг томилж холбогдох зардлыг шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын захирамжаар Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилж мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Нийтэлсэн: О.Ундармаа

Ховд аймгийн Булган суманд бог малын мялзан гарч, хөл хорио тогтоожээ  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй