Шууд Chart

“Toyota prius” машины үнийг системээс автоматаар үнэлэх туршилт эхэллээ

2024-12-17 13:38:34

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг өнгөрсөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж эхэлсэн байна. “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв” ажиллаж эхэлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, боловсронгуй болгож, үйлчлүүлэгч, ААН, иргэдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх, хууль ёсны гадаад худалдааг дэмжих зорилтыг хэрэгжүүлж байна.

Дээрх ажлын хүрээнд 2024 оны 11-р  сарын байдлаар улсын хэмжээнд 117.6 мянган суудлын автомашин импортолсноос 88 хувийг нь Япон улсаас импортолсон бол үүний 94 хувийг импортлогчийн мэдүүлсэн үнээр гаалийн үнийг тогтоосон байна.

Туршилтын хугацаанд нийт 8 мянга гаруй “Toyota pruis” маркийн суудлын автомашины бүрдүүлэлт хийгдсэнээс улаан төлөвт байгаа 47.1 хувийг бүрдүүлэлтийн үнийг системээс автоматаар үнэлсэн. Энэ нь хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. 

Иймээс иргэн, ААН та бүхэн мэдүүлж буй тээврийн хэрэгслийнхээ үнэ болон холбогдох зардлуудыг үнэн зөв мэдүүлснээр цахимаар бүрдүүлэлтээ хийж өөрийн цаг хугацаагаа хэмнэх олон давуу талтай болсон байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

“Toyota prius” машины үнийг системээс автоматаар үнэлэх туршилт эхэллээ  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй