Шууд Chart

Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдаан боллоо

2024-12-17 14:49:36

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватор, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уралдааныг “А” (18-35), “В” (14-17), “С” (13 хүртэл) гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулав. Монгол, Польшийн болон олон улсын нэрт төгөлдөр хуурчид шүүгчээр ажиллажээ.

“А” ангилалд 22, “B” ангилалд 32, “C” ангилалд 54 оролцогч өрсөлдсөнөөс шилдгүүд шалгарч, уралдааны шилдэг оролцогчдын Гала концерт болон шагнал гардуулах ёслол Монгол Улсын Филармонийн тайзнаа зохион байгуулагдав.

Нийтэлсэн: О.Ундармаа

Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдаан боллоо  
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй