Шууд Chart

Т.Баярхүү: Сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ

2024-12-17 15:12:35

Улсын онцгой комисс хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал болон Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүст чиглэл өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд, зарим аймгийн сумдад зудын нөхцөл байдал үүссэн байна. Нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулахаар Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб байгуулж 24 цагаар тогтмол хяналт тавьж ажиллахаар боллоо. 

Мөн өнөөдрийн УОК-ын хуралаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин сэргээн байгуулж Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг өглөө.

Үүнээс гадна Эрчим хүч болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад агаарын бохирдлыг бууруулах дунд, урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж танилцуулна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн төрийн захиргааны 2500 алба хаагчид айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх болно. Сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ" гэв. 

Нийтэлсэн: О.Ундармаа

Т.Баярхүү: Сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй