Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Тавантолгой түлш компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбат "Тавантолгой түлш компани 2019 оноос хойш Энержи Ресурс компанийн Ухаа худагт байрлах баяжуулах үйлдвэрээс угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс болох мидлингийг ашиглаж шахмал түлш үйлдвэрлэж байна. Энэ түүхий эд өнөөдрийг хүртэл солигдоогүй. УОК-ийн хурлаар зургаан жидийн хугацаанд хэрэглэсэн мидлинг болон шахмал түлшийн орцын лаборотарийн дүнг танилцуулсан.
Зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн нүүрсний стандарт өөрчлөгдөөгүй тогтвортой байгаа.
Тавантолгой түлш компани нийслэлийн иргэдийг тасралтгүй түлшээр хангах гол үүрэгтэй. Энэ үүргээ бид биелээд явж байна. Үүргийнхээ хүрээнд Өнөөдрийг хүртэл сайжруулсан түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагч солигдоогүй.
Мидлинг шахмал түлшний 95 хувь, барьцалдуулагч 5 хувийг эзэлдэг. Өчигдрийн Ерөнхийлөгчийн хэлсэн асуудал бол 2020, 2021 онд Тавантолгойн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсон. Тухайн үед Солонгосын уурын хатаалгатай технологитой үйлдвэр байгуулсан. Уурын хатаалга нь манай орны цаг уурын нөхцөлд тохирохгүй байсан учраас бид технологио сайжруулж 2022 онд Тавантолгой түлшийн бүх үйлдвэр хатаалгатай болсон. 2022 оноос хойш үйлдвэрлэгдсэн шахмал түлш стандартын шаардлагыг чийгийн хувьд бүрэн хангаж байгаа.
2019 батлагдсан журамд шахмал түлшний чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж заасан байдаг. 2022 онд шахмал түлшний зарим стандартыг шинэчилж чийгийн агууламжийг 6 хувь болгосон. Жилд 520-560 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байна.
Түүхий нүүрсний дэгдэмхий тоосонцор хэмжээ буюу бидний нүдэнд харагдаж байгаа утаа 45 хувьтай байсан. Одоо хэрэглэж байгаа шахмал түлшинд ашиглаж байгаа эрчим хүчний нүүрс бол 22 хувь буюу 26 хувь байх ёстойгоос бага байгаа юм. Тэгэхээр нүдэнд харагдаж байгаа утаа 50 хувь буурсан нь эндээс харагдаж байна" гэв.
Д.Өлзийбат: Сайжруулсан түлшний орц өөрчлөгдөөгүй | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.